Анагаахын химийн Тэнхим
Анагаахын химийн тэнхим нь 1975 онд байгуулагдсан. Анх 8 багш 2 лаборанттайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Одоо хими-биохимийн тэнхим нь 20 гаруй сая төгрөгийн сургалтын материаллаг баазтай ерөнхий ба органик биш хими, аналитик хими, физик коллойд хими, органик хими, биохимийн сургалт явуулж, сурах бичиг үзүүлэн материалаа бүрэн бүрдүүлж ажиллаж байна.